Таны мэдээлэл

Нууцлал

Бид ямар мэдээлэл авдаг, юунд ашигладгаа энгийнээр тайлбарлая.

Хүсэлт илгээхэд

Таны бичсэн нэр, утасны дугаар, сонирхсон айл, зурвасыг зөвхөн тантай холбогдох зорилгоор борлуулалтын алба харна. Энэ мэдээллийг бусдад худалдахгүй.

Сайтыг ашиглахад

Аль айл, давхар, төлбөрийн нөхцөлийг хэдэн удаа үзсэн нийт тоог л хадгална. Хэн үзсэнийг, таны IP хаяг, төхөөрөмжийг холбож хадгалахгүй. Хөтчийн "Do Not Track" эсвэл "Global Privacy Control" тохиргоог асаасан бол энэ тоог ч авахгүй.

Хадгалсан айлууд

Таны хадгалсан айлын жагсаалт зөвхөн таны төхөөрөмжид байна. Бид түүнийг харахгүй. Хэрэв та холбоосыг хуваалцвал тэрхүү холбоос дотор айлын дугаарууд бичигдэнэ.

Мэдээллээ устгуулах

Хүсэлтээ устгуулахыг хүсвэл борлуулалтын албанд 7227-9595 дугаараар хандаарай.